Цагаан тугалга

testwiki-с
05:09, 26 Аравдугаар сар 2022-ий байдлаарх 66.181.161.66 (хэлэлцүүлэг) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)
Jump to navigation Jump to search

Загвар:Инфобокс химийн элемент

Химийн цэвэр цагаан тугалга нь мөнгөн цагаан өнгөтэй хялбар хайлдаг, хялбар исэлддэггүй бөгөөд давтагддаг металл юм. Цагаан тугалга нь усанд уусдаггүй ба хүчлүүдтэй химийн урвалд бараг ордоггүй юм. Зөвхөн хүчтэй хүхрийн хүчилд удаан халаах юм бол тэр нь уусч, хүхрийн хүчлийн цагаан тугалгыг үүсгэнэ. Цагаан тугалга нь исэлддэггүй учраас бусад төмөрлөгүүдийг бүрж зэврэхээс хамгаална. Байгаль дээр цагаан тугалга нь цэвэр байдлаар тохиолдохгүй, зөвхөн бусад элементүүдтэй нийлсэн химийн нэгдэл байдлаар тохиолдох ба ялангуяа хүчилтөрөгчтэй нэгдсэн давхар исэл маягаар тохиолдоно. Энэ эрдсийг цагаан тугалгын чулуу /касситерит/ гэх буюу энэ нь металл цагаан тугалгыг гаргаж авах гол түүхий эд нь болдог байна.

зүүн талд β-цагаан тугалга
баруун талд α-цагаан тугалга

Цагаан тугалга нь зэс, цайр, хар тугалга, магни, висмут, кадми зэрэг бусад металлуудтай нэгдэж янз бүрийн хайлшийг үүсгэнэ. Хайлшинд цагаан тугалгыг нэмэхэд тэр хайлшийн хайлах цэг нь буурах ба сайн чанарын болдог учраас тэдгээрийг үйлдвэрт өргөн хэрэглэх бололцоотой болдог юм.

Цагаан тугалгыг цахилгаан үйлдвэрт хэрэглэхдээ конденсатор хийхэд хэрэглэх тугалган цаас хийнэ. Хүнсний үйлдвэрт тугалаган цаасаар хүнсний бүтээгдэхүүн цай зэргийг чийгээс хамгаалахын тул ороож боодог, шаазан ваарын үйлдвэрт цагаан тугалгаар будаг, паалан зэргийг хийдэг.хараал идсэн prius нд ихээр ашиглагддаг

Цахим холбоос

Загвар:Wiktionary Загвар:Commons

Эшлэл


Загвар:Зай авах Загвар:Үелэх системийн холбоос мөр