Кулоны хууль

testwiki-с
19:16, 11 Арванхоёрдугаар сар 2015-ий байдлаарх imported>Munkhzaya.E хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)
Jump to navigation Jump to search

Загвар:Electromagnetism3

Кулоны мушгих дүүжин

Кулоны хуулийг 1780-аад оны үед Францын физикч Шарль Огюстен де Кулон‎ хөгжүүлсэн бөгөөд үүнийг скаляр хэлбэрээр нь дараах байдлаар томъёолж болох юм:

Хоёр ширхэг цэгэн цэнэгүүдийн хоорондох цахилгаан статик хүчний хэмжээ нь хоёр цэнэгийн хэмжээнүүдийн үржвэрээс шууд хамаардаг, харин хоорондох зайны квадратаас урвуу хамаардаг.

Скаляр хэлбэр

Хэрэв хүчний тодорхой чиглэлийг тодорхойлох шаардлага үгүй үед Кулоны хуулийн хялбар, скаляр хувилбар нь хангалттай. Нэг цэнэгт (q1) нөгөө цэнэгийн (q2) харилцан үйлчлэлээр илэрч буй хүчний хэмжээг дараах байдлаар тодорхойлно:

F=14πε0q1q2r2,

энд r нь цэнэгүүдийн хоорондох зай бөгөөд ε0 нь орчны харьцангуй диэлектрик нэвтрүүлэх чадвар гэж нэрлэдэг тогтмол. Эерэг утгатай хүч нь түлхэлцэх харилцан үйлчлэлийг, сөрөг утга нь таталцах харицлан үйлчлэлийг илэрхийлнэ.[1]

Цахилгаан орон

Үндсэн өгүүлэл: Цахилгаан орон

Лоренцийн хуулинаас q цэгэн цэнэгийн үүсгэж буй цахилгаан орны хүчлэг 𝐄-г доорхи байдлаар гаргаж авна:

E=14πε0qr2

Эерэг цэнэг q-ийн хуьд хүчлэг 𝐄 нь цэгэн цэнэгийн байрлалаас цацарсан шугамуудын дагуу түүнээс холдсон чиглэлд байх ба харин сөрөг цэнэгийн хувьд өмнөхөөс эсрэг чиглэлийн дагуу байна. Цахилгаан орны хүчлэгийн нэгж нь вольт/метр эсвэл ньютон/кулон байдаг.

Вектор хэлбэр

𝐫1 байрлалд буй q1 цэнэгт 𝐫2 байрлалд буй q2 цэнэгээс үйлчлэх хүчний хэмжээ болон чиглэлийг хоёуланг нь тодорхойлохын тулд Кулоны хуулийн бүтэн вектор хувилбар нь шаардлагатай.

𝐅=14πε0q1q2(𝐫1𝐫2)|𝐫1𝐫2|3=14πε0q1q2r2𝐫^21,

энд r нь хоёр цэнэгийн хоорондох зай. Энэ нь Кулоны хуулийн скаляр хэлбэрийг q2 цэнэгээс q1 цэнэг хүртэлх шулуунтай параллель 𝐫^21 нэгж векторын чиглэлээр тодорхойлогдсон хувилбар гэдгийг санана уу.

Эшлэл

Загвар:Reflist

  1. Coulomb's law, Hyperphysics