Бернуллийн туршилт

testwiki-с
Jump to navigation Jump to search

Магадлалын онол болон статистикт, Бернуллийн туршилт (Загвар:Lang-en) гэдэг нь үр дүн нь "амжилттай", эсвэл "амжилтгүй" гэсэн хоёр боломжоос санамсаргүйгээр сонгогддог туршилтыг хэлнэ.

  • Зоос сүлд-ээрээ буусан уу?
  • Шинэ төрсөн хүүхэд охин уу?
  • Тэр хүн ногоон нүдтэй байсан уу?
  • Хэрэглэгч бүтээгдэхүүнийг худалдан авахаар шийдсэн үү?
  • Иргэн тодорхой нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөөр шийдсэн үү? зэрэг...

Математик тодорхойлолт

Математикт Бернуллийн туршилтыг s буюу "амжилттай", f буюу "амжилтгүй" гэсэн хоёр утгаас бүрдэх Ω хэмээх түүвэр огторгуйгаар тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, Ω={s,f}. Тэгвэл X буулгалтыг уг түүвэр огторгуйд X:Ω𝐑 функц биелдэг байхаар санамсаргүйгээр сонгож болно. Энгийнээр илэрхийлбэл,

X(ω)={1if ω=s0if ω=f.

p нь 1 үзэгдэл ажиглагдах магадлал, 1 − p нь 0 үзэгдэл ажиглагдах магадлал (X-ийн магадлалын тархалт) гэвэл түүний X-ийн хүлээлтийн утга болон вариант нь

E[X]=1p+0(1p)=p
V[X]=E[X2]E2[X]=pp2=p(1p) болно.

X-ийн стандарт хэлбэлзэл нь p(1p). гэж энгийнээр илэрхийлэгдэнэ.

Эшлэл

Мөн үзэх