Бром

testwiki-с
Jump to navigation Jump to search

Загвар:Инфобокс химийн элемент

Бром 1828 онд Францын залуу химич Антуан Жером Балард бромыг анх нээсэн. Энэ бол түүний анхны бие даасан ажил байсан бөгөөд шинэ химийн элементийг нээсэн гайхалтай үр дүн дагуулсан тохиолдол байсан юм. Тэнгисийн усыг ширгээн авсан давсны дундуур хлор нэвтрүүлэхэд уусмал нь хүрэн өнгөтэй болохыг Балард ажиглажээ. Орчин үеийн химич үүнийг хялбархан тайлбарлах бөгөөд бромыг хлор түрэн гаргаж байна.

2 KBr + Cl2Br2 + 2 KCl

"Антуан Жером Балард"

Хувь заяаны тохиолоор Германы химич Юктис Либих Балардаас өмнө бромын уусмалыг барьж байсан бөгөөд түүнийг хлорын нэгдэл гэж андуурчээ. Өөрийнхөө алдаанд гутарсан Либих хожим нь хэлэхдээ “Балард бромыг нээгээгүй. Харин бром Балардыг нээсэн юм” хэмээн хэлжээ. Парисын шинжлэх ухааны комисс шинэ элементийг шалгаж үзээд түүний бусад галогенуудаас ялгагдах онцгой шинж чанараар түүний хурц, онцгүй үнэрийг тооцсон бөгөөд бром гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Элементийн нэр нь “бромос” “өмхий” гэсэн Грек үгнээс гаралтай. Дараа нь хүчиллэг орчинд тэнгисийн давстай пиролюзит MnO2 -тэй буцалгах замаар бромыг гарган авчээ.

2 NaBr + MnO2 + 2 H2SO4 ΔT
Br2 + MnSO4 + Na2SO4 + 2 H2O

Бром усанд 20 хэмд 100мл усанд 3,6гр уусдаг ба органик уусгагчид уусдаг улаан хүрэн өнгөтэй (хайлах=-7, буцлах=59 градус) дэгдэмтгий шингэн бодис юм. Бромын уур их хортой. Бромын шарх хүчтэй өвдөх ба удаан эдгэнэ. Бром болон бромын ус арьсанд хүрвэл түлэгдсэн хэсгийг их хэмжээний усаар угааж, дараа нь бромыг саармагжуулдаг содын уусмалаар угаана.

6 NaHCO3 +3 Br2NaBrO3 + 5 NaBr+ 6 CO2+ 3 H2O

Бром нь бромт устөрөгчийн хүчлийн давсууд хэлбэрээр далай тэнгисийн усанд агуулагддаг. Түүнийг зарим замаг, тэнгисийн уснаас олборлодог. Үүний тулд тэнгисийн усыг хлороор боловсруулан харин ялгарсан бромыг агаараар үлээн гарган авдаг. Бромын нэгдлүүдийг фото зураг, эмийн үйлдвэр, эмнэлэгт хэрэглэдэг. (Мөнгөний бромид AgBr нь гэрэлд мэдрэмтгий бодис учраас гэрэлд гаргавал мөнгө, бром болон задардаг.) Бромын уламжлал нь тайвшруулах үйлчилгээтэй. (Каливи бромид, бромт камфор гэх мэт.)

Цахим холбоос

Загвар:Wiktionary Загвар:Commons

Эшлэл


Загвар:Зай авах Загвар:Үелэх системийн холбоос мөр