Нобели

testwiki-с
Jump to navigation Jump to search

Загвар:Инфобокс химийн элемент


Нобели нь зөвхөн зохиомлоор аргаар гаргаж авдаг химийн элемент, атомын дугаар нь 102, химийн тэмдэглэгээ нь No. Үелэх системийн актиноидын бүлгийн цацраг идэвхт трансураны элементэд багтдаг элемент юм. Нобелийг 1957 онд нээсэн ба Альфред Нобелийн нэрээр нэрлэжээ. 1994 онд тус нэрийг олон улсын цэвэр ба хэрэглээний химийн холбооноос албан ёсоор баталжээ.[1]

Түүх

Тус элементийг анх нээсэн тухай 1957 онд АНУ, Их Британи, Шведийн эрдэмтдийн ажлын хэсэг мэдэгдсэн байдаг.[2] 1958 онд Альберт Гиорсо, Торбёрн Сиккеланд, Жон Р. Волтон, Гленн Т. Сиборг нар 254No изотопыг нээсэн болохоо мэдэгдэв.[3] Мөн онд Георгий Николаевич Флёров|Георгий Флёровын ахалсан зөвлөлтийн хэсэг эрдэмтэн ?No[4] изотопыг нээсэн тухай мэдэгдэв. 1964 онд Дубна хотоос 256No изотопыг ихээхэн хэмжээгээр гаргаж авсан тухай мэдэгдсэн байна. Гэвч 1968 онд л Берклид 249Cf ба 12C-өөс ойролцоогоор 3000 атомыг 255No гаргаж авчээ.[5][6]

249 98Cf +  612C 2n, α  102255No

Цахим холбоос

Загвар:Commonscat Загвар:Wiktionary

Эшлэл

  1. Names and Symbols of Transfermium Elements (IUPAC Recommendations 1994). (PDF; 172 kB).
  2. P. R. Fields and A. M. Friedman (Argonne National Laboratory, Lemont, Illinois); J. Milsted (Atomic Energy Research Establishment, Harwell, England); H. Atterling, W. Forsling, L. W. Holm, and B. Åström (Nobel Institute of Physics, Stockholm, Sweden): Production of the New Element 102, in: Phys. Rev., 1957, 107 (5), S. 1460–1462 (doi:10.1103/PhysRev.107.1460).
  3. A. Ghiorso, T. Sikkeland, J. R. Walton, G. T. Seaborg: Element No. 102, in: Phys. Rev. Lett., 1958, 1 (1), S. 18–21 (doi:10.1103/PhysRevLett.1.18; Загвар:Google Buch).
  4. G. N. Flerov: Synthesis and Investigation of Element 102 (review), in: Atomic energy, 1968, 24 (1), S. 3–15 (doi:10.1007/BF01133459).
  5. Harry H. Binder: Lexikon der chemischen Elemente, S. Hirzel Verlag, Stuttgart 1999, ISBN 3-7776-0736-3.
  6. Загвар:Holleman-Wiberg

Загвар:Зай авах Загвар:Үелэх системийн холбоос мөр