Хүчил
Jump to navigation
Jump to search

Хүчил — устөрөгчийн атом ба хүчлийн үлдэгдэлээс тогтдог, устөрөгчийн атом нь металлын атомаар солигдох чадвартай нийлмэл бодис. Хүчлүүдийн усан уусмал нь хүчиллэг амттай, цочроох үйлчилгээтэй, индикаторуудын өнгийг өөрчилдөг, химийн ижил төстэй шинж чанаруудтай.
Ангилал
- Хүчилтөрөгчийн агуулгаар нь
- Суурьлаг чанараар нь — устөрөгчийн хүчиллэг атомын тоо
- Нэг (дан) суурьт (HNO3);
- Хоёр (давхар) суурьт (H2SeO4, давхар суурьт ханасан карбон хүчлүүд);
- Гурван суурьт (H3PO4, H3BO3).
- Олон суурьт (Амьдралд бараг таардаггүй).
- Чадлаар нь
- Хүчтэй — бүрэн дисоциацилагддаг, диссоциацийн тогтмол 1Загвар:E-с их (HNO3);
- Сул — диссоциацийн тогтмол 1Загвар:E-с бага (цууны хүчил Kд= 1,7Загвар:E).
- Тогтвортой байдлаар нь
- Ангилалаар нь (Химийн нэгдлийн ангилал)
- Дэгдэмхий чанараар нь
- Усанд уусах чанараар нь
Хүчлүүдийн химийн шинж чанар
- Суурь ислүүдтэй урвалд орж давс ба усыг үүсгэнэ:
- Амфотер ислүүдтэй урвалд орж давс ба усыг үүсгэнэ:
- Шүлтүүдтэй харицан үйлчлэлцэж давс ба усыг үүсгэх урвал (саармагжуулах урвал):
- Хүчтэй хүчлүүд өөрөөсөө сулыг тэдгээрийн давсаас шахан гаргадаг:
(энэ тохиолдолд тогтворгүй нүүрсний хүчил үүсэж, тэр нь шууд ус ба нүүрсхүчлийн хийг үүсгэн задрана)
- Металлуудын идэвхийн жагсаалтанд, устөрөгчөөс өмнө орох металлууд нь хүчлээс устөрөгчийг шахан гаргадаг. Жич: дурын агууламжтай азотын хүчил ба концентрацижиулсан хүхрийн хүчил энд хамаарахгүй:
- Азотын ба хүхрийн хүчилтэй уурвал өөрөөр явагддаг:
- Органик хүчлүүд спирттэй харилцан үйлчлэлцэж нийлмэл эфир ба усыг үүсгэнэ (этерфикацийн урвал):
Жишээ нь:
Эх сурвалж
- Хүхрийн хүчлийн технологи, В.П.Салтанова. Орос хэлнээс хөрвүүлсэн, Даянбүүвэй Б.Б. 2001 он.