Электрон
Электрон бол сөрөг цахилгаан цэнэгтэй тулгуур, атомаас жижиг бөөм юм. Энэ нь цахилгаан соронзон харилцан үйлчлэлд ордог 1/2 спин бүхий лептон бөгөөд үүний масс нь ойролцоогоор протоны массын -тэй тэнцүү. Атомын нуклонуудын (протон болон нейтрон) хамтаар электрон нь атомыг бүтээдэг. Тэдгээрийн харгалзах нуклонуудтайгаа үүсгэх харилцан үйлчлэл нь химийн холбооны гол шалтгаан болдог.
Түүх
Электрон гэдэг нэр нь хув гэсэн утгатай грек үг ήλεκτρον-оос гаралтай. Энэ материалын цахилгаан үзэгдэлүүдийг нээхэд оруулсан хувь нэмэр их юм. Эртний Грекүүд жишээлбэл хэсэг хувыг амьтаны арьсаар зүлгэсэний дараа гадаргуугаас нь оч хаях шалтгаан болдог цахилгаан цэнэг түүн дээр бий болдогийг мэддэг байжээ. Цахилгаан гэсэн нэр томъёотой холбоотой түүхийг цахилгааны түүх өгүүлэлээс үзнэ үү.
1874 онд Г. Жонстон Стоуни анх электрохимийн ухаанд электроныг цэнэгийн нэгж болгон дэвшүүлсэн байна. Тэрээр мөн 1894 онд электрон гэдэг нэр томъёог анх бий болгосон.
Энэ өгүүлэлд цахилгааны хамгийн гайхамшигт тулгуур нэгжийн бодит хэмжээг үнэлэж гаргасан бөгөөд үүнээс улбаалан би электрон гэдэг нэрийг зориглон санал болгоод байна[1].