Өнцөг (геометр)

testwiki-с
Jump to navigation Jump to search
Файл:Өнцөг.png
Хурц өнцөг ∠А
А - Өнцгийн орой
АВ, АС - Өнцгийн тал

Геометрт өнцөг хэмээн нэгэн ижил цэгээс эхлэлтэй, 2 цацрагаар бүтсэн дүрсийг хэлнэ. Эхлэлийн цэгийг өнцгийн орой гэх бөгөөд цацрагуудыг өнцгийн тал гэнэ. Өнцөг нь Евклидийн болон Евклидийн бус геометрын аль алинд нь тодорхойлогддог.

Өнцгийг транспортир шугам болон бусад өнцөг хэмжигч багажаар хэмжинэ. Олон улсын нэгжийн СИ систем дэх үндсэн хэмжих нэгж нь радиан бөгөөд түүнчлэн геометрт хэм буюу градус (°) (Загвар:Lang-en) түгээмэл хэрэглэгддэг.

Нэршил

Математикын тэгшитгэл бодоход өнцгийг ихэвчлэн Грек цагаан толгойн үсгээр нэрлэн тэмдэглэдэг. Жишээ нь: α, β, γ, θ, φ.

Геометрын дүрс болон бодлогод дээр өнцгийг тэмдэглэхдээ оройн цэгээр эсвэл талуудаар нь нэрлэдэг. Жишээ нь баруун талд буй зураг дээрхи өнцгийг өнцөг А, ∠А, ∠BAC эсвэл BAC^ гэж нэрлэн тэмдэглэнэ.

Төрөл

Дан өнцөг

Тэгш өнцөг.
Хурц өнцөг (a), мохоо өнцөг (b), дэлгэмэл өнцөг (c).


  • Өнцгийн хэм нь 90°-с бага өнцгийг хурц өнцөг гэнэ.
  • Өнцгийн хэм нь 90° буюу π/2 радиантай тэнцүү өнцгийг тэгш өнцөг гэнэ. Мөн зөв өнцөг хэмээдэг. Хоорондоо тэгш өнцөг үүсгэх шулууныг перпиндикуляр эсвэл ортогональ гэж хэлнэ.
  • Өнцгийн хэм нь 90°-с их ба 180°-с бага өнцгийг мохоо өнцөг гэнэ.
  • Өнцгийн хэм нь 180° буюу π радиантай тэнцүү өнцгийг дэлгэмэл өнцөг гэнэ.